Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олголоо
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт дипломат албаны дээд цол Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олголоо. Б.Батцэцэг нь 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаад 2021 онд мөн яамны сайдаар томилогдсоноос хойш уг албан тушаалдаа тасралтгүй 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тэрбээр 1990 оноос хойших Монгол улсын Гадаад харилцааны 18 дахь сайд бөгөөд энэ албыг түүхэнд хамгийн олон жил хашиж буй юм. Энэ жил Монгол улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой тохиож байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







