Амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 543700 төгрөг байна
Монгол улсын Үндэсний статистикийн хороо 2026 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээг шинэчлэн баталжээ. Хорооны даргын 2026 оны А/11 дүгээр тушаалаар баталсан актаар, амьжиргааны доод түвшинг бүсчилсэн байдлаар тогтоосон бөгөөд Улаанбаатар хотод энэ хэмжээ 543700 төгрөг байхаар болсон байна. Улмаар Баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт 538700, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймагт 526200, Төвийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт 522300 төгрөг, Зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт 519200 төгрөг байхаар тус тус тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







