“Чингис хаан” музейд “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайлжээ
А.Балдандорж, Э.Баатаржав нар тууль хайлах үеэр. © Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газар

“Чингис хаан” музейд “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайлжээ


   Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 онд гаргасан “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” музейд “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайлжээ. Туулийг Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар шинийн гурваны өдөр хайлсан бөгөөд тогтсон ёсны дагуу өмнө нь “Алтан магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлсан байна. “Эзэн улаан бодон” нь төрийн залгамж хэлхээ тасаршгүй, түмэн олон амгалан байхыг бэлгэдсэн агуулгатай тууль юм. “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр доктор Т.Баясгалан, Б.Нанжид нар монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн тухай тайлбарласан байна. ЮНЕСКО 2009 онд монгол туулийг хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв"-ийн жагсаалтад бүртгэн дэлхий дахинд баталгаажуулсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.