Э.Бат-Үүл Украинд нэг сая төгрөг хандивлажээ

Э.Бат-Үүл Украинд нэг сая төгрөг хандивлажээ


   Монгол улсын баатар Э.Бат-Үүл өчигдөр Фэйсбүүк хуудсаараа дамжуулан, Украин дахь Оросын түрэмгийлэл эхэлсний дөрвөн жилийн ойг тохиолдуулан Украины хүүхдүүдэд зориулж нэг сая төгрөг хандивласнаа зарлалаа. “Путлерүүдийн галзуу, солиог шатаан дэлбэлэх нэг сайн мэдээтэй! Путины Орос, Украин руу түрэмгийлсэн гамшигт 4 жилийн өдрийг тохион, Украины нялхас, үр хүүхдүүдийн үзэж буй зовлонг нимгэлэхэд өчүүхэн ч гэсэн нэмэр болог гээд хувиасаа сая төгрөг хандивлав. Слава Украине!” хэмээн тэрбээр бичжээ. Хандивын мөнгийг хэнд, хэзээ гардуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Украин улсаас манай улсад суух Элчин сайдаар тус улсаас БНСУ-д суух Элчин сайд Дмитро Пономаренко 2023 оноос хойш хавсран ажиллаж байгаа бол Украин улсад суух Элчин сайдаар Монгол улсаас Польш улсад суух Элчин сайд Д.Бархас хавсран ажиллаж байгаа юм. Украин дахь Оросын түрэмгийлэл 2022 оны хоёрдугаар сарын 24-нд, Киевийн цагаар өглөөний таван цагт эхэлсэн билээ. НҮБ-ын мэдээгээр, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ дайнд амь үрэгдсэн Украины энгийн номхон иргэдийн тоо 15.1 мянга, шархадсан хүний тоо 41.3 мянга болоод байна.     


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.