Хаврын башёд Монголын 22 бөх барилдана
Ирэх гуравдугаар сарын 8-нд Осака хотын “EDION Arena” ордонд эхлэх Японы мэргэжлийн сүмогийн Хаврын башёд зодоглох бөхчүүдийн банцүкэ албан ёсоор зарлагдлаа. Энэ башёд Монголын 22 бөх барилдах бөгөөд дээд зиндаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй долоон бөх барилдахаар болж байна. Тэгвэл жюүрёо зиндаанд Кёкүкайюү Ш.Далайбаатар нарын дөрөв, макүшита зиндаанд Казэноүми Ц.Билгүүн нарын зургаа, санданмэ зиндаанд Госэйзан Б.Мөнх-Од нарын дөрвөн бөх барилдана. Харин жонидан зиндаанд Асахифүжи Б.Очирсайхан, Тэншёяма Г.Отгонбат нар багтсан бол хамгийн доод жонокүчи зиндаанд монгол бөх байхгүй байна. Сонирхолтой нь, дээд зиндаанд Монголоос гадна гадаадын гурван бөх байгаа нь Украины Аонишики, Шиши, Оросын Роога нар ажээ. Буриад аав, тува ээжтэй, 1999 онд Кызыл хотод төрсөн Роога нь 15 настайдаа Монгол улсын иргэншил авсан боловч мэргэжлийн сүмод ОХУ-ын нэрээр барилддаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







