Засгийн газар: Малчдад газар үнэгүй эзэмшүүлнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө хаваржааны зориулалтаар 1 га газрыг үнэгүй эзэмшүүлэхийг дэмжлээ. Мөн газар тариалангийн бүсэд гэр бүлийн хамтын хэрэгцээнд үр тарианы зориулалтаар иргэнд 100 га хүртэл, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газар эзэмшүүлэх, улмаар иргэдэд газар олгох асуудлыг Засгийн газар төвлөрүүлэн шийддэг байсныг өөрчилж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэн, иргэдэд газрыг чирэгдэлгүй, шуурхай олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төслийг УИХ-д ойрын өдрүүдэд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







