Ноолуур үйлдвэрлэгчдэд 350 тэрбум төгрөг олгоно
Түүхий ноолуурыг бүрэн боловсруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд банкууд үйлдвэрлэгчдэд 350 тэрбум төгрөгийн зээл олгохоор болжээ. Зээл олгох гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, “Голомт” тэргүүтэй есөн банкны удирдлага оролцсон байна. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүний үр дүнд түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнасан ноолуурын экспорт 4000 тонн буюу 330.6 сая ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм. Мөн ээрэх хүчин чадлыг 400 тонноор, сүлжих хүчин чадлыг 200 мянган ширхгээр нэмсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







