“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд сэтгүүлчдэд танилцуулга хийж байна. © МОНЦАМЭ агентлаг

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно


   “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснээ өчигдөр зарлалаа. Компанийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ ийн мэдэгдсэн байна. Тайланд дурдсанаар, компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлосноос 27.6 сая тонныг нь борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллан, улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ Улмаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар дээрх хэмжээний хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд олгох бололцоотой болсон байна. Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугийн хэлснээр, Компанийн тухай хуулийн дагуу санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэхийг шийддэг бөгөөд 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг олгохоор Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болж байна. 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгох аж. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.