Ираны удирдагчийг устгасны дараа Дональд Трамп юу гэж хэлэв?
АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны явцад Ираны дээд удирдагч аятолла Хаменеи амь үрэгдсэн билээ. Энэ явдал албан ёсоор баталгаажсаны дараа буюу өчигдөр "Truth Social” болон “Facebook” хуудсандаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын нийтэлсэн үгийг хүргэж байна.
“Хүний түүхэнд гарсан хамгийн хорон муу хүмүүсийн нэг болох Хаменеи үхлээ. Энэ бол зөвхөн Ираны ард түмний хувьд шударга ёс тогтож буй хэрэг биш, харин Хаменеи болон түүний цуст алуурчдын гарт амиа алдаж, тамлуулсан агуу Америкийн иргэд болон дэлхийн бусад олон орны хүмүүсийн хувьд ч мөн адил шударга ёс тогтож буй хэрэг юм. Хаменеи манай тагнуулын алба болон өндөр технологийн хяналтын системээс мултарч чадаагүй бөгөөд Израильтай зохион байгуулсан манай нягт хамтын ажиллагааны эсрэг хийж чадах зүйл гэж түүнд болон түүнтэй хамт үхсэн бусад удирдагчдад нэг ч байсангүй. Энэ бол Ираны ард түмний хувьд улс орноо эргүүлэн авах цорын ганц, хамгийн том боломж юм. Тэдний Исламын хувьсгалыг хамгаалах корпус, арми болон аюулгүй байдал, цагдаагийн хүчний мянга мянган алба хаагч цаашид тулалдах бодолгүй байгаа бөгөөд биднээс амь насны баталгаа хүсэж байгаа тухай мэдээлэл ирж байна. Өнгөрсөн шөнө миний хэлсэнчлэн “Тэд хүссэн баталгаагаа одоо авбал аваг, үүнээс цаашаа бол тэднийг зөвхөн үхэл л хүлээж байгаа!”. Исламын хувьсгалыг хамгаалах корпус болон цагдаагийнхан Ираны эх орончидтой тайван замаар нэгдэж, энэ агуу орныг зохих ёсоор нь мандуулахын тулд нэгдмэл хүч болон ажиллана гэж найдъя. Энэ үйл явц нэн даруй эхлэх ёстой, учир нь зөвхөн Хаменеи үхээд зогсохгүй, Иран улс өөрөө ганцхан өдрийн дотор ихээхэн хохирол амссан байна. Гэсэн хэдий ч ОЙРХ ДОРНОД БОЛОН ДЭЛХИЙ ДАХИНД ЭНХ ТАЙВНЫГ ТОГТООХ зорилгоо биелүүлэхийн тулд бид Ираныг ирэх долоо хоногийн турш, шаардлагатай гэвэл тодорхойгүй хугацаагаар хүчтэй бөгөөд өндөр нарийвчлалтайгаар бөмбөгдсөөр байх болно.
Анхаарал хандуулсанд баярлалаа".
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







