Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг эхэллээ
“Spring Airlines” компанийн агаарын хөлөг “Чингис хаан" олон улсын нисэх буудалд. © www.ulaanbaatar-airport.mn

Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг эхэллээ


   Хятадын Шанхай хотод төвтэй “Spring Airlines” компани Улаанбаатар-Шанхай чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байгаагаа одоогоос нэг сар гаруйн өмнө танилцуулж байсан билээ. Тэгвэл өнөөдөр “Чингис хаан" олон улсын нисэх буудал “Spring Airlines” компанийн Шанхай-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгийг хүлээн авч, шинэ чиглэлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Шууд нислэгийг долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт үйлдэнэ. Үүнд, агаарын хөлөг Улаанбаатар хотоос 13 цагт хөөрч, Шанхай хотын “Pudong International” нисэх буудалд Бээжингийн цагаар 16:45 цагт газардах бол Шанхай хотоос өглөөний 8 цагт хөөрч, Улаанбаатарт 12 цагт ирнэ. Нислэгийн нэг талын тийзийн үнэ 132 ам.доллароос эхлэх бөгөөд тийзийг "Spring Airlines" компанийн албан ёсны аппликэйшн болон “WeChat Mini Program”-аар худалдаж эхэлжээ. “Spring Airlines” компани нь 2025 оны байдлаар 134 агаарын хөлгөөр дэлхийн 12 улс руу нийт 50 чиглэлд нислэг үйлдэхийн зэрэгцээ аялал жуулчлалын тур операторын үйлчилгээ үзүүлдэг байна.

“Чингис хаан" олон улсын нисэх буудал


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.