УАШТ: "Номадс" клубийн А.Мөнхсайхан 11.3 кг загас барьжээ
Мөсний загасчлалын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт хоёр өдөр болж, өнгөрөгч ням гарагт дүнгээ гаргажээ. Хот, хөдөөгийн 22 багийн 111 тамирчин оролцсон уг тэмцээний хоёр дахь өдөр хамгийн том буюу 802 гр алгана загасыг "Хадран" клубийн тамирчин Т.Эрдэнэчулуун барьсан бол хамгийн олон буюу нийт 11 кг, 355 гр загасыг "Номадс" клубийн А.Мөнхсайхан барьжээ. Тэмцээнд багийн дүнгээр “Номадс-40” баг түрүүлсэн бол “Найзууд-2” баг удаалж, гуравдугаар байрт “Номадс” баг орсон байна. Харин хувийн дүнгээр “Найзууд” клубийн Б.Балхүү түрүүлж, “Хөх тул” клубийн Г.Игорь, “Номадс” клубийн А.Мөнхсайхан удаах байруудыг эзэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







