Ираны Дээд удирдагчаар Али Хаменеигийн хүүг сонгов
АНУ-Израилын агаарын цохилтод өртөж амиа алдсан Ираны Дээд удирдагч Али Хаменеигийн хоёр дахь хүү, 56 настай Хаменеи Можтаба эцгийнхээ албыг залгамжлах дараагийн удирдагчаар сонгогдсон байна. Дээд удирдагчийг сонгох үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага болох Шинжээчдийн зөвлөл хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан тухай “The New York Times” сонин мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Шинжээчдийн зөвлөлийн зарим гишүүн Хаменеи Можтабаг залгамжлагчаар шууд зарлавал АНУ болон Израилын бай болж болзошгүйг сануулж, болгоомжилж буйгаа илэрхийлсэн ч олонхын саналаар эцсийн шийдвэрийг гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







