АНУ-ын компани XIII зууны үеийн монголчуудын амьдралаас сэдэвлэсэн видео тоглоом гаргажээ
Видео тоглоом хөгжүүлэгч "Mindscape" компани "The Legend of Khiimori" хэмээх нэртэй тоглоом бүтээснээ өчигдөр албан ёсоор худалдаанд гаргалаа. Тоглоомын цаг үе, орчин нь XIII зуун, Монголын хөдөө нутаг, монголчуудын амьдрал ахуй бөгөөд үйл явдал нь морин өртөөний залуу улаач бүсгүйд тохиолдож буй адал явдал ажээ. Гол баатар янз бүрийн илгээмж, ачааг эздэд нь хүргэж өгөх даалгаврыг биелүүлэх агаад морио улам сайн сурган чадваржуулснаар, замд тохиолдох цаг уур, байгалийн гэх мэт төрөл бүрийн саадыг туулах аж. Мөн түүний цорын ганц зэвсэг нь нум сум ажээ. "The Legend of Khiimori" тоглоом онлайн худалдаанд 29.99 долларын үнэтэйгээр гараад байна. 1994 онд анх байгуулагдсан АНУ-ын "Mindscape" компани өнгөрсөн хугацаанд “LEGO Island”, “The Colony”, “Chessmaster 4000 Turbo”, “Prince of Persia” зэрэг олон арван видео тоглоом бүтээж, зах зээлд амжилттай борлуулсан юм.



The Legend of Khiimori" тоглоомын зарим үзэгдэл.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







