Ерөнхий сайд Г.Занданшатар медиа форумын чөлөөт ярилцлагад оролцоно

Ерөнхий сайд Г.Занданшатар медиа форумын чөлөөт ярилцлагад оролцоно


   Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Media Mongolia 2026” чуулганы чөлөөт ярилцлагын хэсэгт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцохоор болжээ. “Новотел” зочид буудлын Их танхимд өнөөдөр эхлэх чуулганы чөлөөт ярилцлагын сэдэв нь "Breaking the formality: Сэтгүүл зүй бидэнд хэрэгтэй юу?" бөгөөд өнөөгийн нийгэмд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны эзэлж буй байр суурь, итгэлцэл, дэмжлэгийн асуудлуудыг хөндөнө хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Ярилцлагын модератороор “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо ажиллах ажээ. “Media Mongolia” форум нь сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, хэвлэл мэдээллийн салбарыг мэргэжлийн, ёс зүйтэй, хараат бусаар олон нийтийн төлөөх үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, ирээдүйн чиг хандлага, шийдлийг хэлэлцдэг хамгийн өргөн хүрээний цогц чуулган юм. Энэ удаагийн чуулган Технологийн хөгжил, түүнд дасан зохицох сорилт; Хууль эрх зүйн дарамт, сэтгүүл зүйн эрх чөлөө; Бизнес загварын хямрал ба эдийн засгийн дарамт гэсэн сэдвүүдийг хөндөж, эдгээрт дасан зохицох, амьд үлдэх олон улсын шилдэг арга туршлагуудыг хуваалцах ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.