Улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа

Улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа


   Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо. Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 2022 онд "Смарт Эко Транс" ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод тус компанид газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнг Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан билээ. Улмаар А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох санал боловсруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Засгийн газар ажлын хэсэгт даалгасан юм. Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулалгүй зөвшөөрөлгүйгээр ашигласан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны зургаадугаар сарын 13-нд шийдвэр гаргаж газар ашиглах эрх олгосон шийдвэрийг ийнхүү хүчингүй болгож, уг газрыг төрийн мэдэлд буцаан авлаа.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.