Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 мэдээллийг ил болгоно

Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 мэдээллийг ил болгоно


   Монгол улсын Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ. “Энэ өөрчлөлт батлагдсанаар албаны нууцын жагсаалтад буй 894 нууц мэдээлэл ил болно” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.