В.Путин Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний тоо хэмжээг батлав
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 2 сая 391 мянга 770 мянган хүнээр баталсан зарлиг гаргасан талаар ТАСС агентлаг өнөөдөр мэдээлэв. “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 2 сая 391 мянга 770 хүн, үүнээс 1 сая 502 мянга 640 нь цэргийн албан хаагч байхаар тогтоосугай” хэмээн зарлигт дурдсаныг тус агентлаг уламжилжээ. В.Путин өнгөрөгч нэгдүгээр сард тушаал гаргаж, ОХУ-ын Зэвсэгт хүчнийг дотоодод бүтээсэн технологид үндэслэсэн байлдааны ухаалаг техникээр хангахыг үүрэг болгосон юм. Технологийн энэ онцгой салбарт шаардлагатай техникийн нөөц хангалттай бүрдсэн, шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэгдсэн, цэргийн ухаалаг бүтээгдэхүүнийг турших дэд бүтэц бүрэлдэн тогтсоор буйг тэрбээр мөн тэмдэглэсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







