Д.Трамп: Кубын дэглэм удахгүй унана
Д.Трамп Флоридагийн Вэст Палм Бийчээс "Air Force One" онгоцонд суухын өмнө. 2026.03.01 © Mandel Ngan/AFP/Getty Images

Д.Трамп: Кубын дэглэм удахгүй унана


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Politico” сонинд өчигдөр өгсөн ярилцлагадаа Кубын дэглэм удахгүй унах тухай ярьжээ. “Куба удахгүй унана. Ганц эх үүсвэр нь болох Венесуэлээс урсаж байсан нефть, мөнгө, бүгдийг нь бид хаагаад байна. Өөрсдөө бидэнтэй тохиролцохыг чармайж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна. Николас Мадурог баривчилсны дараа Кубад тогтворгүй байдал үүссэнтэй зэрэгцэн АНУ тус улсын коммунист удирдлагатай байнгын холбоотой байгаа талаар тэрбээр мөн дурдсан бөгөөд “Тэдэнд тусламж хэрэгтэй байгаа юм. Бид хэлэлцээ хийж байна” гэжээ. Сенатор Линдси Грэм үүний өмнөхөн “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө “Дараагийн удаад Вашингтон Кубад анхаарлаа хандуулна” хэмээн хэлсэн юм. Хоёрдугаар сарын 27-нд Д.Трамп Кубаг “нөхөрсгөөр” эзэлнэ хэмээн хэлсэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.