“Сэтгүүлч М.Батдорж” сангийн 12 дахь уралдааныг "Монгол" сэдвээр зарлажээ
“Сэтгүүлч М.Батдорж” сангийн 12 дахь уралдааны шагналтнууд. © www.eagle.mn

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн 12 дахь уралдааныг "Монгол" сэдвээр зарлажээ


   “Сэтгүүлч М.Батдорж” сангаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг нийтлэлийн ээлжит уралдаанаа зарлалаа. Уралдааныг жил бүрийн гуравдугаар сарын 6 буюу Үндэсний сэтгүүл зүйн өдрөөр зарладаг бөгөөд тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дүнг зарладаг уламжлалтай. Энэ жил 13 дахь удаагаа болж буй уралдааныг “Монгол” хэмээх сэдвээр зарлажээ. Уралдаанд оролцох материалыг гуравдугаар сарын 21 хүртэл хүлээж авах бөгөөд уралдаан хоёр үе шаттай үргэлжилж, тэргүүн байрын эзэн бүтэн жилийн сургалтын тэтгэлгийн эзэн болно. 2013 онд байгуулагдсан “Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал, нийт 56 сая төгрөгийг сэтгүүл зүйн салбарын оюутнуудыг дэмжихэд зориулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.