Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав
Баянхонгор аймагт саффолк хонь үржүүлж буй "Vision Agro" компанийн фермд. © Гадаад харилцааны яам

Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав


   Монгол улсаас хилийн чанадад суухаар шинээр томилогдоод буй Элчин сайд нарын эхний ээлж өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутагт ажиллажээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачлан үүрэг болгосны дагуу,  Австри улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр, Вьетнам улсад суух Элчин сайд Г.Хулан, Киргиз улсад суух Элчин сайд Д.Тэгшжаргал нар өнгөрөгч 2-6-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт ажилласан байна. Тэд олон улсын харилцааны өнөөгийн байдал, гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр шимийг орон нутагт хүргэх боломж, дипломат ёслолын талаар төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад танилцуулан, сонирхсон асуултад хариулсны зэрэгцээ Өвөрхангай аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, Баянхонгор аймаг дахь ингэний сүүний үйлдвэр, хонины ферм, Архангай аймгийн “Архангайд үйлдвэрлэв” төвийн гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцжээ. Дараа дараагийн сайд нарын баг мөн дээрхтэй адилаар тухайн аймгуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалттай танилцаж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, дэмжих боломжийг эрэлхийлэх юм.

Австри улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр Архангай аймгийн төрийн байгууллагуудын удирдлагад олон улсын харилцааны өнөөгийн байдал, Монгол улсын гадаад харилцааны талаар танилцуулж байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.