Цанын алдартай тамирчин Линдси Вонн эмчилгээний мэдээллээ хуваалцав

Цанын алдартай тамирчин Линдси Вонн эмчилгээний мэдээллээ хуваалцав

   2026 оны Өвлийн Олимпын тэмцээний үеэр хүнд гэмтэл авсан цанын алдартай тамирчин Линдси Вонн нөхөн сэргээх эмчилгээний тухай бичлэгээ олон нийтийн сүлжээнд хуваалцжээ. Эдүгээ 42 настай тэрбээр "Би хүнд хэцүү бүхнийг тэвчээр заан туулж байна. Миний цорын ганц зорилго бол эрүүл болж хөл дээрээ босох явдал” гэжээ. Л.Вонн өмнө нь Дэлхийн цомын тэмцээний үеэр гэмтэж зүүн хөлийнхөө шөрмөсийг тасалсан ч тууштай эмчилгээ хийлгэснээр Миланы Олимпод хүчээ дайчлан оролцсон юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн сарын 8-ны өдөр дахин хүнд гэмтэж, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний зүүн хөл хугарсан бөгөөд дөрвөн удаа мэс засалд орж, улмаар хөлөө тайруулж магадгүй гэсэн яриа гарсны улмаас шүтэн бишрэгчид нь санаа зовж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидал, зурвас илгээх болсон тул Л.Вонн эмчилгээний тухай мэдээллээ дэлгэж, биеийн байдал нь сайжирч буйгаа хэлжээ. Түүнд спортын одод болон шүтэн бишрэгчид нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлсээр байна. NBA-ийн домогт тоглогч Леброн Жэймс "Чи чадна. Чам шиг агуу хүнд энэ бол жижиг зүйл шүү” гэсэн мессэж илгээсэн бол Их Британийн "The Sun сонин "Өвлийн Олимпын гурван удаагийн медальт Линдси Вонн бүрэн эдгэрч мөсөн талбайдаа эргэн ирж чадах эсэхийг дэлхий нийт харж байна" гэжээ. Л.Вонн 2010 оны Ванкуверын Олимпоос алт, хүрэл, 2018 оны Пёнчаны Олимпоос хүрэл медаль хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Dr adity

    If you want to sell your kidney for money $780,000USD contact this hospital email: [email protected]

    2026-03-10

    Хариулах (0)