Хятад: Тэжээвэр нугасны ходоодноос 10 грамм алт олджээ
Хятадын Хунань мужийн иргэн нугас нядалж байтал ходоодноос нь 10 грамм алт гарч ирсэн байна. Мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр энэ нь шижир алт болох нь тогтоогдсон бөгөөд мөнгөн дүнгээр ойролцоогоор 12 мянган юанийн (ойролцоогоор 2580 доллар) үнэ хүрэх ажээ. Түүний нугас өмнө нь алт олборлодог байсан голын ойролцоо бэлчээрлэдэг байсан бөгөөд алттай холилдсон шавар залгисан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Энэ бүс нутагт нугасны ходоодноос алт олдсон тохиолдол өмнө нь ч гарч байсан бөгөөд ийм том алт олдсон нь анхных аж. Хунань мужийн хойд зүгээс өмнөдийг чиглэн урсдаг Тяньшуй голын сав нутагт дээр үеэс алт олборлодог байжээ. Ялангуяа 1970 оноос 1990-ээд он хүртэл хувийн алтны уурхай идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд хожим нь Засгийн газраас олборлолт явуулахыг хориглосон байна. Тус улсын хуулиар газар доорх баялаг, ашигт малтмал нь улсын өмч гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч нугасны ходоодноос олдсон алтны өмчлөлийг тогтооход хэцүү гэж үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







