Монгол улс дайнтай бүс нутгаас 91 иргэнээ авчрав
Ойрх Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол улсын иргэдээ шууд ирүүлэх ажлыг Монгол улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам зохион байгуулж байна. Энэ хүрээнд АНЭУ-ын Дубай хотыг зорьсон МИАТ компанийн тусгай үүргийн онгоц 91 зорчигчтойгоор Дубай хотын “Эль Мактум” олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр орой буюу Улаанбаатарын цагаар 19:40 цагт хөөрсөн юм. Тэгвэл ОМ904 дугаартай уг онгоц өнөө өглөөний 04:55 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буужээ. Нислэг амжилттай болж, зорчигчид эх орондоо эсэн мэнд ирсэн талаар хөлгийн баг дахь эх сурвалж манайд мэдээллээ. Манай улсын иргэдийг Дубайгаас нисэхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар аюулгүй байдлыг хангаж, онцгой анхаарал тавьсан бөгөөд уг онгоц Арабын Нэгдсэн Эмират, Оман, Бангладеш, Энэтхэг, Мьянмар, Хятад улсын агаарын орон зайгаар дамжин ниссэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







