Цахим хэрэглэгчид олон улсын байдлыг хошин контентоор егөөдөж, шүүмжлэх болжээ
Ойрх Дорнодод өрнөөд буй дайн олон улсын байдалд хүчтэй нөлөөлж, дайн самууныг эсэргүүцсэн, хошигнож егөөдсөн контент олон нийтийн сүлжээгээр тархах болжээ. Тухайлбал YouTube суваг дээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү Баррон Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жү Э нар гэрлэвэл дэлхийд энх тайван тогтоно гэсэн хошин контент нийтлэгдсэн байна. Уг контентэд АНУ болон Хойд Солонгос худ ураг болбол олон улсын мөргөлдөөн аяндаа арилна хэмээн егөөджээ. Мөн X хуудсан дээр “ca***" нэртэй цахим хэрэглэгч Д.Трампыг “Squid Game” цуврал киноны гол дүрд оруулж, "Венесуэлийн Николас Мадуро цагдан хоригдож байна. Ираны удирдагч Али Хаменеи үхсэн. Харин Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар амьд” гэсэн тайлбар хийжээ. Улмаар Али Хаменеитэй төстэй цагаан алчуур зүүсэн хүмүүсийн зургийг "Хэн залгамжлагч болох вэ?" гэсэн гарчигтайгаар нийтэлсэн байна. Энэ нь хэн нэгэн Али Хаменеигийн залгамжлагчаар тодорвол АНУ-ын бай болно хэмээн айж, уг албанд очихоос татгалзаж байгаа байдлыг егөөдсөн хэрэг юм. Газрын тосны үнийн огцом өсөлтийг харуулсан контент мөн үргэлжилсээр байна. "go***" нэртэй цахим хэрэглэгч "Infinite Challenge" шоуны үзэгдлийг элэглэсэн зураг нийтэлж "Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл литр бензин ч авч чадахгүй болох нь” гэсэн гарчигтайгаар шатахууны үнийн өсөлтийг шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







