Дубай-Улаанбаатар: Дайны утаан дундаас эх орондоо
"Чингис хаан" нисэх онгоцны буудал. Өнөө өглөө. © Монгол улсын Засгийн газар

Дубай-Улаанбаатар: Дайны утаан дундаас эх орондоо


   Ойрх Дорнодын дайнтай бүс нутагт байсан монголчууд 91-үүлээ эх орондоо ирэв. ОМ904 дугаартай МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр Дубай хотоос хөөрч, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Бангладеш, Энэтхэг, Мьянмар, Хятад буюу нийт зургаан улсын нутаг дээгүүр есөн цагийн турш нисээд өнөө өглөөний 4:50-д Улаанбаатарт буусан юм. МИАТ ХК-ийн захирал Т.Тэлмэнгийн хэлснээр, тус компани түлш, даатгал зэрэг нислэгтэй холбоотой зардалд нийт 197 мянган ам.доллар зарцуулжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.