Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
Боловсролын сайд П.Наранбаяр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулж буй ажлынхаа явцыг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хууль боловсруулагчдын үзэж байгаагаар үе тэнгийнхний дээрэлхэл үйлдэгдэж буй нэг орчин нь цахим талбар болоод байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж чадахгүй, шаардлагатай тохиргооны талаарх мэдлэг сул байгаа тул хуулийн төсөлд насны хязгаартай хэрэглэгч, нийгмийн сүлжээ, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч гэсэн ойлголтыг тусгаж өгснөө сайд П.Наранбаяр тайлбарлажээ. 5 бүлэг, 44 заалт бүхий энэ хууль нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах, улмаар тэднийг нийгмийн сүлжээнд бүртгэхийг хязгаарлах зорилготой юм. Хуралдаанаас Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган дахин хэлэлцүүлж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхийг сайд П.Наранбаярт даалгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







