Гамшигт өртөн амь насаа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөг олгоно
© Helen Wright/BBC

Гамшигт өртөн амь насаа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөг олгоно


   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам"-ыг баталлаа. Уг журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчны ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох болжээ. Энэ зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.