Израилын Ерөнхий сайд дайны шинэ зорилгоо юу гэж тодорхойлов?
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху дайны шинэ зорилгоо “Ираны ард түмнийг олон жил дарлаж буй дарангуй дэглэмийг түлхэн унагах явдал” гэж мэдэгдэв. Дайн эхэлснээс хойш анх удаа хэвлэлийн бага хурал хийсэн тэрбээр "Ираны ард түмнийг 50 шахам жил дарангуйлж ирсэн харгис дэглэмийг түлхэн унагаах нөхцөлийг бүрдүүлэх" хэмээн онцлоод, цаашид Иранд цөмийн зэвсэг боловсруулахаас урьдчилан сэргийлэх, баллистик пуужинг нь устгах гэсэн урьдын хоёр зорилго хэвээр байгааг хэлжээ. Мөн энэ үеэрээ Ираны ард түмэнд хандан "Эрх чөлөөний шинэ зам ойрхон байна. Израил улс Ираны ард түмэнтэй хамт байна. Гэхдээ эцсийн бүлэгт бүх зүйл та бүхнээс шалтгаална" гэжээ. Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай урьд өмнө байгаагүй дотно харилцаа тогтоож чадсанаар дайны үеийн шинэ түншлэл бий болгосныг дурдаад "Бид АНУ-тай өмнөхөөсөө илүү хүчтэй холбоотон болсон. Миний дотнын нөхөр, итгэлт хүн Д.Трамп бид хоёр өдөр бүр ярилцаж, санаа бодлоо чөлөөтэй солилцож, хамтдаа шийдвэр гаргадаг" гэжээ. Мөн тэрбээр Ираны шинэ Дээд удирдагч Аятолла Можтаба Хаменеиг “Олон нийтийн өмнө гарч чаддаггүй Хувьсгалт гвардийн хүүхэлдэй" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







