Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгов

Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгов


   Монголын Үндэсний Олимпын Хорооны IX чуулган өнгөрөгч баасан гарагт болж, оролцсон 153 гишүүний 96.7 хувийн саналаар Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улираан сонгожээ. Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга сонгогдсон байна. Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу ерөнхий нарийн бичгийн даргаар Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганыг мөн улираан томилжээ. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Г.Ерөөлбат (Гимнастикийн холбоо), Я.Содбаатар (Чөлөөт бөхийн холбоо), Д.Болормаа (Тэшүүрийн холбоо), Л.Мягмаржав (Дугуйт тэшүүрийн холбоо), Ц.Сандуй (Триатлоны холбоо), Д.Энхтөр (Дугуйн холбоо), П.Буяндэлгэр (Чөлөөт бөхийн холбоо) нар сонгогдсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.