Улаанбаатар хотод 55 давхар "Hilton" зочид буудал барина

Улаанбаатар хотод 55 давхар "Hilton" зочид буудал барина


   Зочид буудлын үйлчилгээний салбарт дэлхийд тэргүүлэгч “Hilton” компани Монголд тансаг зэрэглэлийн зочид буудал барихаар болсноо зарлалаа. Улаанбаатар хотын төвд “Эко интернэшнл” группийн эзэмшилд байдаг “Улаанбаатар эко тауэр” барилгын бүрэлдэхүүнд байгуулах “Конрад Улаанбаатар” зочид буудал 227 өрөөтэй, 55 давхар байх бөгөөд дөрвөн өөр төрлийн ресторан, үйлчилгээний газар, 1800 м2 талбай бүхий уулзалтын танхим, усан бассейн, спа, эрүүл мэнд амралтын байгууламжтай байхаар төлөвлөжээ. Төслийн гэрээнд өнгөрөгч баасан гарагт гарын үсэг зурах үеэр талууд шинэ зочид буудлыг 2028 онд нээнэ гэдгээ мэдэгдсэн байна. Конрад гэдэг нь одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1919 онд АНУ-ын Даллас хотод жижиг буудал худалдан авч энэ бизнесийг эхлүүлсэн Конрад Хилтоны нэр юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.