Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ


   Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойн цуврал арга хэмжээ ирэх 18-ны өдөр эхэлнэ. Уг арга хэмжээний эхний хэсэг болох ойд зориулсан үзэсгэлэн лхагва гарагийн 15 цагт Монголын театрын музейд нээгдэнэ. Улмаар 20-ны баасан гарагт МУИС-ийн Эрдмийн өргөөнд олон улсын эрдэм шинжилгээний хурал болох бол 21-нд “Халуун элгэн нутаг минь” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулахаар болжээ. Мөн өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт түүний орчуулсан “Евгений Онегин” дуурийг тоглоно. Соён гэгээрүүлэгч, ардын билиг зүйч, урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч Ж.Бадраа 1926 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт төржээ. Тэрбээр 1950 онд МУИС-ийг хэл бичиг, утга зохиолын мэргэжлээр төгсөөд 1958 онд Дели хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэлний чиглэлээр суралцсан бөгөөд 1993 онд таалал төгсөх хүртлээ дууны яруу найраг, монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын сэдвээр олон зуун жинтэй бүтээл туурвиж, орос, итали, хинди хэлнээс гадаадын зохиолчдын олон арван жүжиг, шүлэг, дуурь, кино орчуулснаас гадна үндэсний дуу бүжгийн "Түмэн эх", "Эртний сайхан" чуулга, МУИС-ийн Ардын урлаг судлалын тэнхимийг санаачлан байгуулсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.