Швейцар улс Америкийн цэргийн онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхээс татгалзав
Төвийг сахисан Швейцар улсын Засгийн газар АНУ-ын цэргийн онгоцыг агаарын орон зайгаараа нэвтрүүлэхээс татгалзсан байна. Үүний шалтгааныг эрх баригчид АНУ-ын цэргийн онгоц Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буйтай холбон тайлбарлажээ. Швейцарын Холбооны зөвлөл АНУ-ын талаас агаарын орон зайгаар нь нэвтрэх таван хүсэлтийн хоёрыг нь хүлээн аваагүй бөгөөд зөвхөн хүн тээврийн зориулалттай гурван онгоцыг зөвшөөрсөн байна. Холбооны зөвлөл энэхүү шийдвэрээ Төвийг сахих тухай хуулийн дагуу гаргасан гэж тайлбарласан бөгөөд хуульд зааснаар, дайтаж буй талуудад агаарын орон зайгаа ашиглуулахыг хориглодог аж. Цаашид ч зөвхөн дайнд амь үрэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зэрэг эмнэлгийн болон хүмүүнлэгийн зорилгоор нислэг хийхийг зөвшөөрнө гэдгээ тус улс мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







