Буудлагын спортын тамирчин О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ
Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаад өнөөдөр хурандаа цол олгожээ. "Алдар" спорт хорооны тамирчин тэрбээр 2016 оны гуравдугаар сарын 18-нд дэд хурандаа цол хүртэж байв. Эдүгээ 48 настай О.Гүндэгмаа Монгол улсыг төлөөлж долоон удаагийн Олимпын наадамд оролцсон юм. Тэрбээр анх 1996 онд АНУ-д болсон Атлантагийн Олимпод 18 настай байхдаа оролцсон бол 28 настайдаа 2006 оны Бээжингийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Долоон удаагийн Олимпод оролцсон тамирчин өнөөдөр дэлхийд 49 байна. 2008 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Хөдөлмөрийн баатар цол хүртээж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







