Хойд Солонгосын парламентын сонгуулийн ирц 99.99 хувьд хүрчээ
Ким Жон Ун сонгуулийн санал өгөхөөр Чонсоны нүүрсний уурхайд ирж буй нь. 2026.03.15 © KCNA

Хойд Солонгосын парламентын сонгуулийн ирц 99.99 хувьд хүрчээ


   Таван жил тутам болдог Хойд Солонгосын Ардын дээд зөвлөл буюу парламентын сонгууль өчигдөр орон даяар болж өндөрлөлөө. 15-ны өдрийн 18 цагийн байдлаар сонгуульд оролцох эрхтэй иргэдийн 99.99 хувь нь саналаа өгсөн хэмээн төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлжээ. Удирдагч Ким Жон Ун өчигдөр Чонсон дахь нүүрсний томоохон уурхайд очиж саналаа өгсөн бөгөөд залуу уурхайчидтай уулзаж, улс орны эдийн засгийн үндэс суурь, таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх гол хүч нь нүүрсний үйлдвэрлэл болохыг цохон тэмдэглэсэн байна. БНАСАУ байгуулагдсанаас хойшхи 16 дахь удаагийн энэ сонгуульд Хятадад ажиллаж буй Хойд Солонгосын иргэд мөн оролцож саналаа өгчээ. Нэг танхимтай, 687 суудалтай Ардын дээд зөвлөлийн даргаар өнөөдөр 76 настай, Солонгосын ардын армийн дэд маршал цолтой Чо Рён Хэ ажиллаж байна.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.