Их Британи: Хунтайж Уильям ээжийнхээ ховор зургаар баярын мэнд дэвшүүлэв

Их Британи: Хунтайж Уильям ээжийнхээ ховор зургаар баярын мэнд дэвшүүлэв


   Их Британийн хаан III Чарльзийн ууган хүү хунтайж Уильям энэ жил гуравдугаар сарын 15-нд тохиосон Эх сүмийн баярыг (Mothering Day) тохиолдуулан талийгаач ээж Диана гүнжтэй хамт авахуулсан, өмнө нь хэвлэгдэж байгаагүй зургаа нийтэлсэн байна. Тэрбээр "Би ээжийгээ өдөр бүр санадаг. Өнөөдөр хайртай хүнээ санаж байгаа хүн бүрд Эх сүмийн баярын мэнд хүргэе" гэжээ. Зурагт Диана гүнж болон тухайн үед хоёр настай байсан хунтайж Уильям нар 1984 онд Глостершир мужийн Хайгроув дахь гэрийнхээ цэцэрлэгт хүрээлэнд байгаа байдал буужээ. Диана гүнж 1997 оны наймдугаар сард Францын Парис хотод автомашины ослоор өөд болсон бөгөөд тухайн үедээ 36 настай, Уильям 15 настай байсан юм. Өмнө нь хунтайж Уильям 2017 онд BBC-ийн баримтат кинонд "Ээж минь өөд болоод 20 жил өнгөрсөн ч зүрх сэтгэлд минь амьд сэрүүн хэвээр байна. Хар дарсан зүүд мэт энэ явдлыг би даван туулах гэж хичээсээр байна” гэж ярьсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.