АНУ-ын Элчин сайд Гандантэгчэнлин хийдэд зочилжээ
АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өчигдөр зочилжээ. Тэрбээр энэ талаар ЭСЯ-ны "Фэйсбүүк" хуудсанд мэдээлэхдээ “Монголын шашин, соёлын өвийн талаар илүү ихийг мэдэж авсандаа баяртай байна. Монгол улсад болон дэлхий даяар шашны эрх чөлөөг АНУ дэмжсээр байх болно” хэмээн бичсэн байна. Элчин сайд Р.Буанган 2022 онд Монголд томилогдон ажиллаж эхэлснээсээ хойш “Шашин хоорондын дугуй ширээний уулзалт”-ыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Өнгөрсөн оны уулзалтаар тэрбээр Монголд буй Будда, Христ, Бахай, Шинто шашны тэргүүд болон бөө нартай уулзаж, тулгарч буй нийтлэг асуудлуудад хэрхэн шийдэл олох талаар санал солилцсон бөгөөд "Монгол улс шашны эрх чөлөөг хамгаалж ирсэн олон зууны уламжлалт түүх болон олон шашныг хүлээн зөвшөөрч, тэднийг эв найртай зэрэгцэн оршихыг дэмжин бүс нутагтаа үлгэр дуурайлал болж буйгаараа бахархах хэрэгтэй” хэмээн хэлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







