Гандантэгчэнлин хийд орон нутгийн хийдүүдэд “Ганжуур” судар гардуулжээ
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хөдөө орон нутгийн сүм хийдүүдэд “Ганжуур” судар залах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Орон нутаг дахь сүм хийдүүдийг дэмжин, Бурханы шашны ном судрыг дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан энэ арга хэмжээний үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч М.Ганхуяг, шанзодва С.Ишцог нар орон нутгийн хийдийн лам хуврагуудад уг судрыг гардуулсан байна. “Энэ үйл ажиллагаа нь Бурхан багшийн айлдсан сургаалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн сүсэгтэн олонд шашин соёлын үнэт өвийг ойртуулан таниулахад чиглэсэн утга учиртай ажил болж байна” хэмээн Гандантэгчэнлин хийд олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсандаа онцлон тэмдэглэжээ. “Ганжуур” судар нь Бурхан багшийн айлдсан сургаал номын аймгийг багтаасан эрхэм дээд судрын эмхэтгэл тул түүнийг сүм хийдүүдэд залах нь номын гэгээ ард олонд түгэн дэлгэрэхийн бэлгэдэл хэмээн үздэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







