Дээд шүүх Монголын Либертари намыг бүртгэв
Өчигдөр болсон Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Либертари нам байгуулагдсан болон намын даргаар Э.Оргил-Эрдэнийн сонгогдсоныг албан ёсоор бүртгэлээ. Дээд шүүх өмнө нь тус намыг бүртгэхээс дөрвөн удаа татгалзсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн сарын 13-нд иргэн Э.Оргил-Эрдэнэ уг намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүхэд гаргасан юм. Улмаар хоёрдугаар сарын 25-нд болсон Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар Либертари нам үүсгэн байгуулагдсан болон намын даргыг бүртгүүлэх өргөдлийг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







