Сингапур: Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд 1897 сурагч оролцжээ
Өнгөрсөн долоо хоногт болсон Сингапурын дунд сургуулиудын үндэсний аварга шалгаруулах шатрын тэмцээнд 270 сургуулийн 1897 сурагч оролцож зургаан насны ангиллаар өрсөлджээ. Тэмцээн 55000 хүний суудалтай “Kallang” спорт цогцолборын “OCBC Arena” танхимд хоёр өдөр үргэлжилсэн байна. 77 жилийн түүхтэй энэ тэмцээнд сүүлийн дөрвөн жил дараалан түүхэндээ хамгийн олон сурагч оролцсон гэнэ. Сонирхолтой нь, Сингапурт шатрын анхны тэмцээн 1897 онд болж байсан бол энэ тэмцээний оролцогч мөн 1897 болж дээд амжилт тогтоожээ. Сингапурын шатрын холбоо 1949 онд байгуулагдсанаас хойш УАШТ зохион байгуулж ирсэн бөгөөд өнөөдөр 6.1 сая хүнтэй тус улсад шатар идэвхтэй тоглогчдын тоо 25 мянгад хүрээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







