Хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор Ерөнхий сайдын захирамжийн дагуу 2025 оны наймдугаар сард байгуулсан ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Ажлын хэсэг нийт хоёр их наяд төгрөгийн өр авлагыг шийдвэрлэх ёстой бөгөөд цаашид дутуу баригдсан “Шинэ Яармаг” хорооллыг ашиглалтад оруулж багш, эмч нарыг орон сууцаар хангах, ипотекийн зээлд хамруулах, “Хөгжлийн банк”-ны өр төлбөрт авсан “Гантиг вилла” хотхоны барилгад дахин үнэлгээ хийж, зарим барилгыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах бололцоог бүрдүүлэх ажээ. Мөн 52 обьектыг дуудлага худалдаанд оруулж төрийг хохиролгүй болгох ажил хүлээгдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







