ШУУРХАЙ: Газрын тосны үнэ огцом буурлаа
Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурав. © Alex Brandon/AP

ШУУРХАЙ: Газрын тосны үнэ огцом буурлаа


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай хийж буй хэлэлцээний үр дүнд дайныг зогсоох боломжтой болж буй талаар өнөөдөр мэдэгдсэн даруйд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Хамгийн ихээр худалдаалагддаг “Brent” газрын тосны үнэ өнөөдрийн арилжаа эхлэхэд 114 ам.доллар байсан бол Д.Трампын мэдэгдлийн дараа 7 орчим хувиар унаж, 99 ам.доллар болсон байна. Харин АНУ-ын WTI маркийн тосны үнэ 8 хувиар буурч 90 ам.доллар болжээ. Ерөнхийлөгч Д.Трамп "Truth Social" хуудсаараа дамжуулан "АНУ болон Иран улсууд сүүлийн хоёр хоногийн турш Ойрхи Дорнод дахь дайсагналыг бүрмөсөн шийдвэрлэх асуудлаар маш нухацтай, үр дүнтэй ярилцлаа. Хэлэлцээ энэ долоо хоногийн турш үргэлжилнэ" хэмээн мэдэгдсэн юм. Мөн хэлэлцээний үр дүнгээс хамааран Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх аливаа ажиллагааг тав хоногоор хойшлуулах тушаалыг Батлан хамгаалах яаманд өгснөө тэрбээр хэлсэн байна. Ираны Исламын хувьсгалт гвардийн зүгээс АНУ-ын дайралтад хариу цохилт өгч, Ормузын хоолойг тодорхойгүй хугацаагаар хаахаа мэдэгдсэн нь газрын тосны үнийг нэлээд хэмжээгээр өсгөөд байсан юм. Гэвч хоёр талын дипломат яриа хэлэлцээ үр дүнтэй болж эхэлсэн нь үнийн өсөлтийг ийнхүү сааруулж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.