Робот цэрэг Украины дайнд тулалдана

Робот цэрэг Украины дайнд тулалдана


   “Терминатор” кинонд гардаг үйл явдал Орос, Украины дайны талбарт хэрэгжихээр болж байна. “Time” сэтгүүлийн мэдээлснээр АНУ-ын “Foundation Robotics” гарааны компанийн бүтээсэн "Phantom MK-1" нэртэй хүн дүрст хоёр роботыг өнгөрсөн сард цэргийн зориулалтаар Украин улсад нийлүүлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард анхлан танилцуулсан “Phantom MK-1” нь 180 см өндөр, 80 кг жинтэй, 20 кг ачаа үүрч, ​​явган цэргийн нэгэн адил нэг цагт ойролцоогоор 6 км замыг туулж чадна. Цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон, их биед нь суурилуулсан камерууд гэрэл, хөдөлгөөн илрүүлдэг бөгөөд хиймэл оюун бүхий уг робот цэрэг тулааны талбарын орчин нөхцөлийг хурдан үнэлж, хийх үйлдлээ өөрөө тооцоолж гаргана. Мөн буудах, аюултай бараа материалыг зөөвөрлөх зэрэг үйлдэл гүйцэтгэх чадвартай тул цаашид олноор үйлдвэрлэж байлдаанд ашиглах төлөвтэй байна. Робот цэргийг улам боловсронгуй болгож, 2027 оны эцэс гэхэд 50 мянга хүртэл ширхгийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа “Foundation Robotics” компани мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.