Бакула ринбүүчийн тэтгэлэг зарлагдлаа
Бакула ринбүүчий. © Wikimedia Commons

Бакула ринбүүчийн тэтгэлэг зарлагдлаа


   Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс Монголын иргэдэд олгодог Кушок Бакула ринбүүчийн тэтгэлэг зарлагдсаныг манай улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ мэдээллээ. 2026-2027 оны хичээлийн жилд Энэтхэгийн их, дээд сургуулиудад суралцах энэ тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, байрны түрээсийн зардал, визийн төлбөрийн хураамж, хоёр талын нислэгийн тийзний үнэ багтжээ. Тэтгэлэгт тэнцэгсэд инженер, худалдаа, хэл шинжлэл, соёл урлаг, Буддын шашны судлал зэрэг чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцана. Өргөдлийг https://a2ascholarships.iccr.gov.in/  хаягаар дөрөвдүгээр сарын 14 хүртэл хүлээж авах ажээ.       

   Бурхан багшийн шавь 16 найдангийн нэг гэгддэг Кушок Бакула ринбүүчий буюу Наваан Лувсан Түвдэн Чогнор (1917-2003) Энэтхэгийн төр, шашны томоохон зүтгэлтэн байсан бөгөөд манай улсад суух тус улсын Элчин сайдаар 1990 онд томилогдон ирж 10 жил ажиллахдаа хоёр орны уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, Монгол улсад Бурханы шашныг сэргээн дэлгэрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.