Гавж Д.Нямсамбуу Баян-Өлгий аймагт лекц уншина
“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу Баян-Өлгий аймагт лекц уншихаар болжээ. “Бясалгал ба эрүүл мэнд” сэдвээр унших энэ лекц ирэх 29-ний өдрийн ням гарагт Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт 14 цагаас болох бөгөөд үнэ төлбөргүй. Гавж Д.Нямсамбуу нь Буддын шашны боловсрол олгох болон нотолгоонд суурилсан шинжлэх ухааны бясалгалын хичээлийг “Жавзандамба хутагт” төвд заахын зэрэгцээ энэ чиглэлийн лекцийг их, дээд сургуулиуд, хөдөө орон нутагт уншсаар ирсэн юм. Харин Баян-Өлгий аймагт анх удаа унших гэж буй нь энэ ажээ. Хүн амын дийлэнх хэсгийг исламын шашинт казах үндэстэн эзэлдэг Баян-Өлгий аймагт Буддын шашны сүм хийд, сүсэгтнүүд харьцангуй цөөн байдаг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







