Азийн элсний спортын наадамд Монголоос 55 тамирчин оролцоно
Хятадын Хайнань мужийн Саньяа хотод болох Азийн элсний VI наадамд Монгол улсаас спортын найман төрөлд 55 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн талаар МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Ирэх сарын 22-нд эхэлж найман өдөр үргэлжлэх энэ наадамд манай тамирчид 3х3 сагсан бөмбөг, хөнгөн атлетик, элсний гандбол, триатлон, жюү жицү, тэкбол, элсний волейбол, элсний бөх гэсэн төрөлд өрсөлдөх ажээ. Наадамд 14 спортын 15 төрөлд Азийн 45 орны 3700 гаруй тамирчин оролцоно. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө Вьетнамын Дананг хотод болсон V наадамд манай улсаас спортын найман төрөлд 39 тамирчин оролцож долоон алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр V байрт шалгарч байжээ. Азийн элсний анхны наадам 2008 онд Индонезийн Бали аралд болсон түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







