АНУ 48 сөнөөгч онгоц бүхий хөлгөө Ойрх Дорнод руу илгээжээ
АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй байлдааны бүлэгтээ дэмжлэг үзүүлэх зорилгоор нисэх онгоц тээгч гурав дахь хөлгөө Ойрх Дорнод руу илгээсэн талаар CBS News телевиз мэдээллээ. Энэ нь “USS George H.W.Bush” хөлөг бөгөөд АНУ-ын цэргийн төв командлалын мэдэлд очмогцоо байлдааны ажиллагаанд оролцож эхэлнэ хэмээн тус телевиз мэдээлсэн байна. “Northrop Grumman” компанид 2009 онд үйлдвэрлэсэн уг хөлгийн тавцан дээр 48 сөнөөгч онгоц байрлуулжээ. Мөн үүнээс гадна пуужин тээгч байлдааны гурван хөлөг онгоц Атлантын далай дахь баазаасаа Ойрх Дорнодыг чиглэн хөдөлсөн байна. Америкийн флотын нисэх онгоц тээгч хөлгүүдийн хамгийн том нь болох “USS Gerald R.Ford” гуравдугаар сарын дундуур Ираны эсрэг ажиллагаанд оролцохоо зогсоож, засварт орохоор Крит арал руу хөдөлсөн юм. Тухайн үед хөлгийн тавцан дээр гал гарснаар нэг цэрэг хүнд гэмтсэн бол 200 гаруй алба хаагч утаа залгисны улмаас эмнэлгийн тусламж авсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







