ОХУ шатахууны экспортоо зогсооно
© Shutterstock / FOTODOM / Tobias Arhelger

ОХУ шатахууны экспортоо зогсооно


   ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Александр Новак шатахууны экспортыг хориглох тогтоолын төсөл бэлтгэхийг Эрчим хүчний яамандаа даалгасан тухай ТАСС агентлаг мэдээллээ. Хэрвээ энэ төсөл батлагдвал ОХУ нөгөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн бүх төрлийн бензин экспортлохоо зогсоох юм. Экспортыг зогсоосноор шатахууны үнийг тогтворжуулах, дотоодын зах зээл дэх нийлүүлэлтийг сайжруулна хэмээн Засгийн газар үзэж байгаа аж. Эрчим хүчний яамны мэдэгдсэнээр, газрын тосны боловсруулалтын өнөөдрийн хэмжээ 2025 оны гуравдугаар сарын түвшинд байгаа бөгөөд энэ нь дотоодын зах зээлийг хангахад хүрэлцэхүйц хэмжээ ажээ. Хамгийн гол нь, шатахууны үнэ урьдчилан тооцоолсон хэмжээг давж өсөхөөс эрх баригчид болгоомжилж байгаа аж. Жилд нэг сая тонноос бага хүчин чадал бүхий үйлдвэрлэгчид хилийн чанадад дизелийн түлш борлуулахыг хориглох шийдвэрийг эрх баригчид 2025 оны сүүлээр гаргасан билээ.           


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.