“Xiaomi” хамгийн хямд утсаа зах зээлд нийлүүлэв
“Xiaomi” гар утасны борлуулалтын төв. © Aly Song/Reuters

“Xiaomi” хамгийн хямд утсаа зах зээлд нийлүүлэв


   Хятадын “Xiaomi” корпораци ухаалаг утас үйлдвэрлэсэн түүхэн дэх хамгийн хямд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн талаар notebookcheck.net сайт мэдээллээ.  “Redmi 15 5A” загварын энэ утсыг Энэтхэгийн зах зээлд зориулсан бөгөөд 16.5 мянган энэтхэг рупи буюу 620 орчим мянган төгрөгийн үнэтэй ажээ. Шинэ утас 5G сүлжээнд ажилладаг, 6,9 дюймийн IPS дэлгэц, “Unisoc T8300” процессор, доод тал нь 64 гигабайтын шуурхай санах ойтой. Мөн 32 болон 8 мегапиксель үзүүлэлт бүхий хоёр камертай, “Android 16” дээр суурилсан “Hyper 3.0” үйлдлийн системтэй бөгөөд 2032 он хүртэлх аюулгүй байдлын хамгаалалтын баталгаатай ажээ. “Redmi 15 5A” утсыг Энэтхэгээс бусад зах зээлд гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.