Монголын байт харваачид Азийн цомын тэмцээнээс хоёр алтан медаль хүртлээ
Тайландын Бангкок хотод болж буй байт харвааны Азийн цомын нэгдүгээр шатны тэмцээнд оролцсон манай тамирчид холимог багийн төрөлд түрүүлж алтан медаль хүртлээ. Холимог багийн харваанд 15 орны баг өрсөлдсөнөөс Азийн наадмын аварга Б.Отгонболд, залуу тамирчин Б.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг эхний тойрогт хүчтэй өрсөлдөгчдөө дараалан ялж шигшээ шатанд шалгарсан бөгөөд Хонконгийн багийг 2:6, Малайзын багийг 3:5, Тайванийн багийг 3:5 оноогоор ялсан юм. Улмаар алтан медалийн төлөө Сингапурын тамирчидтай учраа таарч 6:2 оноогоор ялалт байгуулан Азийн цомын тэмцээний аваргаар шалгарлаа. Монгол улсын хувьд Азийн цомын тэмцээний медалийг ийнхүү 8 жилийн дараа авч байна. Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Оюун-Эрдэнэ мөн ганцаарчилсан эмэгтэй төрөлд аваргын алтан медалийг хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







