О.Дерипаска: Ойрх Дорнодын хямралын үр дүн цар тахлынхаас илүү хүнд байх болно
Ойрх Дорнодын хямралын үр дүн “Ковид 19” цар тахлынхаас ч илүү хүнд байх болно хэмээн таамаглаж байгаагаа Оросын тэрбумтан Олег Дерипаска мэдэгджээ. "Вести" сувгийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа тэрбээр Ойрх Дорнодын хямралын үр дүнг “Ковид 19” цар тахлынхтай харьцуулсан дүгнэлт хүссэн асуултад “Илүү хүнд” хэмээн хэлсэн байна. Хямралын үр дүнд бий болох нөхцөл байдал олон сараар үргэлжилнэ хэмээн үзэж байгаагаа тэрбээр хэлээд “Бид одоо шахагдаж ороод байгаа хүрээ хязгаараа тэлэхийн тулд энэ нөхцөл байдлыг ашиглаж, эдийн засгийн өсөлтөө бололцооны хэрээр хангах хэрэгтэй” хэмээжээ. Өдгөө 59 настай О.Дерипаска хөнгөн цагаан зэрэг ашигт малтмал, санхүү, эрчим хүчний салбарт бизнес эрхэлдэг бөгөөд 7.2 тэрбум долларын хөрөнгөөр Оросын тэргүүн баячуудын жагсаалтад 44, дэлхийд 501-д бичигдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







